Ахуйн ул мөрийг ажигласан минь
Jul 6, 2021
Амьд ахуй цагтаа
Ахуйн ул мөрийг ажиглан яваад
Аху төрийн харанхуйд бүдчин таварцаглана
Алиалагч хүүрнүүд урд минь бүжихэд
Араас минь гэтэх хоолойд тодорно
Хүсэлгүйд урамгүй
Хүсэлгүйд хүчгүй
Хүсэлгүйд хийморьгүй
Хүний амьдралын дундуур
Хүжийн галаар замаа гэрэлтүүлэн
Харанхуйд бүдчин таварцаглана.
Харанхуй авч нүдэнд дулаахан
Харангуй эрийн бахим гар
Хайртай бүхнийг минь базан авч
Хар даран цочиж сэрээд
Харанхуйд бүдчин таварцаглана.
Өглөө болоход цаг дутуу
Үүр цайх арай болоогүй
Гэгээ тасарснаас хойш уджээ
Гэгээлэг ирээдүйгээ хүлээсээр
Харанхуйд бүдчин таварцаглана.
Үлдэх хийгээд явсны уршгаар
Үүрд минийх болоогүй.
Болохгүй.